СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ УГТАН АХМАД ПРОКУРОР Т.СҮХБААТАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ УГТАН АХМАД ПРОКУРОР Т.СҮХБААТАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Прокурорын байгууллагын 87 жилийн ой, "Прокурорын албаны өдөр”-ийг угтан Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан ахмад прокурор Т.Сүхбаатарыг урьж уулзалт ярилцлага зохион байгуулсан байна. Тус уулзалтаар прокурорын байгууллагын түүхэн замналын талаар болон өөрийн ажиллаж байсан үеийн дурсамжийн талаар ярьж залуу прокурор, туслах ажилтан нарт үнэтэй сургамж, туршлагаасаа хуваалцахын сацуу Прокурорын байгууллагад тасралтгүй 37 жил ажилласан ажлын туршлага, зарим ээдрээ төвөгтэй хэрэг хянах аргачлал анхаарвал зохих асуудлын талаар үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгсөн үр дүнтэй уулзалт, ярилцлага болжээ.