“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, холбогдох журмуудын талаар хамтарсан зөвлөлгөөнийг өнгөрөгч баасан гарагт зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Энэрэл, хяналтын прокурор Ц.Оюунчимэг болон тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 43 эрх бүхий албан тушаалтнууд оролцож дээрх хуулиуд, холбогдох журмуудыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж санал солилцсон байна.