СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр” болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулан 9 байгууллагын дунд өнгөрөгч амралтын өдрүүдэд теннис ганцаарчилсан /эрэгтэй, эмэгтэй/, дардасын /багаар/, гар бөмбөг /холимог багаар/ тэмцээнийг тус тус зохион байгуулжээ. Тэмцээний дардасын төрөлд тэргүүн байранд аймгийн Гаалийн газрын зөрчлийн байцаагч н.Долгорсүрэн, Бямбанаран нар орж, дэд байранд аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг, цагдаагийн дэслэгч н.Цэцэгсайхан нар удаах байранд оржээ.  Теннисний тэмцээний эрэгтэй төрөлд Цагдаагийн газраас цагдаагийн дэслэгч Н.Тогтохдорж, дэд байранд Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн С.Билгүүн, теннисний эмэгтэй төрөлд аймгийн Гаалийн газраас Б.Батчимэг тэргүүн байр эзэлэн, дэд байранд аймгийн Тагнуулын газрын дэслэгч Г.Баярчимэг тус тус эзэлждурсамж, мөнгөн шагналын эзэд болсон байна. Харин гар бөмбөгийн /холимог/ тэмцээнд нийт 3 баг оролцож авхаалж самбаа, хурд, хүчээр өрсөлдсөнөөс аймаг дахь Гааль, Мэргэжлийн хяналт, Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Прокурорын газрын баг тамирчид оролцсон 2 дугаар багийн таримчид тэргүүлж, дурсамж, мөнгөн шагналаар шагнуулжээ.