“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжөсний 87 жилийн ойн өдрийг тохиолдуулан Булган сум дахь төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар бэлтгэсэн болон танин мэдэхүйн асуултын хүрээнд "АХА” тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд Булган сум дахь Сум дундын шүүх, Цагдаагий хэлтэс, Нисэх, Онцгой байдлын хэлтэс, Гааль, Хил хамгаалах байгууллагуудын төлөөллөөс оролцож, Булган нисэх буудлын инженер Г.Мөнхтулга түрүүлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг хадгалуулсан байна.