НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ   СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс өчигдөр хяналтын харьяа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 420 гаруй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад нийт 4 цагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтаар улсын байцаагч нарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон  хууль  хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр гарсан тушаал, журмуудыг танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх харьяалал, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ, эрх зүйн баримтуудыг хэрхэн хэрэглэх талаар тодорхой мэдлэг, мэдээлэл өгсөн байна. Энэхүү сургалт нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудад хийж буй 10 дахь удаагийн сургалт бөгөөд  сургалтыг хяналтын прокурор Ж.Ганцэцэг, Ц.Уртнасан нар явуулжээ.