Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас өчигдөр харъяа дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтсийн 23 эрх бүхий албан тушаалтныг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөлгөөнөөр Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, холбогдох журмуудыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба