ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛЖ АЙМГИЙН ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛЖ АЙМГИЙН ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан тус аймгийн хууль, хүчний байгууллагуудын дунд ахмад ажилтан, дэд мастер Т.Даваадугарын нэрэмжит шатрын тэмцээнийг тус Аймгийн прокурорын газраас уламжлал болгон 3 дахь жилдээ амжилттай зохион явууллаа. Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь 10-12 насны өсвөрийн шатарчдыг хамруулснаараа шатрын спортыг өсвөр насны хүүхдүүдийн дунд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой ажил болсон байна. Тус тэмцээнд аймгийн Прокурорын газар, Шүүх, Тагнуул, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 016 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөл, Заамар сум дахь Цагдаагийн хэлтэс зэрэг 10 байгууллагын төлөөлөл тамирчид оролцон рапид төрлөөр явуулж, 4 өрөг швейцарь системээр тоглож эхний 3 байрын дүнг гаргажээ.  Тэмцээний тэргүүн байранд аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа, ахлах ахлагч Ч.Батбаатар, дэд байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Т.Отгонбаатар, гутгаар байранд Шүүхийн ажилтан Б.Гансүх нар эзэлж Аймгийн Ерөнхий прокурорын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болсон бол өсвөрийн шатарчдын тэмцээний тэргүүн байранд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.Энхбаяр, дэд байранд "Хүмүүн” цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч А.Түвшинбат, гутгаар байранд "Хүмүүн” цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Э.Тэргэл нар шалгарч тус тус Аймгийн Ерөнхий прокурорын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж, цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь амжилт хүссэн байна.