Ховд аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба- Хорих 457 дугаар ангид ял эдэлж буй хоригдлуудыг хөдөлмөрлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон заавар журамд заасны дагуу ажиллуулж, хоригдлуудын хөдөлмөр, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Хишигтийг оролцуулан Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 457 дугаар ангид хорих ял эдэлж буй хоригдлуудын гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг хамруулжээ.
Шалгалтаар хоригдлуудын хөдөлмөрийн чанарт тохирсон цалин хөлсийг бүрэн олгосон 10 хоригдлуудын нэрийн дансны мэдээллийг хорих 457 дугаар ангийн нягтлан сар бүр нэрийн дансны үлдэгдлийг сар бүр мэдээлж, гэрээгээр ажиллаж байгаа болон ангийн аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байгаа хоригдлуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг хууль тогтоомжийн дагуу тогтмол өгч хэвшсэн байгаа бөгөөд 2017 оны эхний 7 сард хоригдлуудын нэрийн данснаас 11 хоригдлын 3994003 төгрөгийг тухайн хоригдлын гэмт хэргийн улмаас иргэд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулсан байна. Шалгалтаар суллагдсан хоригдлуудын нэрийн дансан дахь мөнгийг хүлээлгэн өгч дансны хаалт хийдэггүй, гэрээгээр болон дотоод аж ахуй үйлчилгээнд ажиллаж байгаа хоригдлуудад хорих ангийн зүгээс болон гэрээгээр ажиллуулж байгаа аж ахуй нэгжээс өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж тэмдэглэл үйлдсэн байгаа боловч зааварчилгааг шаардлагын хэмжээнд өгдөггүй зөрчил илэрснийг арилгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба