ХИЛИЙН 0164 ДҮГЭЭР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХИЛИЙН 0164 ДҮГЭЭР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн онцлох заалтуудыг сурталчлан таниулах зорилгоор өчигдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа Хилийн 0164 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнийг сургалтад хамруулжээ. Дээрх хуулиудын онцлох заалтуудаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Мөнх-Очир, хяналтын прокурор Б.Мэндсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нар 2 цаг 30 минутын сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтын явцад Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаар бэлтгэсэн боршурыг тарааж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өгч, дээрх хуулиудыг дагаж мөрдөх талаар яриа таниулга хийжээ.