ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 Дорноговь аймагт 19 олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм байна. Шинээр батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дах заалтад заасан зөрчлийг олон нийтийн цагдаа шийдвэрлэх эрхийг олгоод байгаа юм. Тиймээс Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сарын 22-ны өдөр олон нийтийн цагдаа нарт Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулсан байна.