НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс энэ сарын 21, 23-ны өдрүүдэд хяналтын харьяа Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газрын 150 орчим  зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад нийт 6 цагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтанд дээрх газруудын гал түймрийн хяналтын, гамшгаас хамгаалах, байгаль орчны  хяналтын улсын байцаагч  нараас  гадна Нийслэлийн дүүргүүдийн ногоон бүсийн байгаль хамгаалагч нар хамрагдсан байна. Сургалтыг хяналтын прокурор Ж.Ганцэцэг, Ц.Уртнасан нар явуулж, улсын байцаагч нарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шинэчлэн батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр гарсан тушаал, журмуудыг танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх харьяалал, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ, эрх зүйн баримтуудыг хэрхэн хэрэглэх талаар тодорхой мэдлэг, мэдээлэл өгчээ.