БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС АЛБАДЫН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС АЛБАДЫН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 3 дугаар улиралын төлөвлөгөөнд  "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хуулийн хүрээнд хэрхэн явуулах талаар прокурорын  байгууллагаас мэдээлэл хийж сургалт зохион байгууллахаар тусгасан”-ны дагуу Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс албадын дарга нарт зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, холбогдох бүртгэлийг хэрхэн хөтлөх талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус дүүргийн ерөнхий прокурор О.Алтангэрэл мэдээлэл хийж, ахлах прокурор Б.Чинбат, Б.Чойжилсүрэн нар зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлхэд анхаарах асуудал, зөрчил түүнээс урьдчилан сэргийлхэд хэлтэс албадын удирдах ажилтнууд, прокурорын байгууллагын хамтын ажиллагаа сэдвүүдээр 2 цагийн сургалт оржээ. Баянзүрх дүүргийн прокурорын газарт зохион байгууллагдсан дээрх сургалтанд Баянзүрх дүүргийн татвар, онцгой байдал, цэргийн штабын зэрэг 10 хэлтэс албадын дарга нар оролцож санал, хүсэлт гаргасан ба цаашид зөрчлийн хэргийн бүртгэлийг хэрхэн хөтлөх, холбогдох судалгааг ямар хэлбэрээр хийх талаар ойрын үед дахин сургалт зохион байгууллахаар шийдвэрлэсэн байна.