БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗАРИМ СУМДАД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ, ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  ЗАРИМ СУМДАД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ, ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ
Булган аймгийн Прокурорын газраас Сэлэнгэ, Хангал сум, Хялганат тосгоны  иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл, танилцуулга хийж, шинээр мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтын талаар яриа таниулга хийсэн бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, гарын авлага тараасан байна. Сургалтанд болон яриа таниулгад Сэлэнгэ сумын 59, Хангал сумын 35, Хялганат тосгоны 24 иргэнийг  хамрагджээ. Сургалтын үеэр тус Прокурорын газрын тамгын хэлтсийн дарга М.Сайнзаяа иргэдэд Булган аймгийн Прокурорын газрын 2017 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ тус аймгийн эрүүгийн нөхцөл байдлыг эхний хагас жилийн байдлаар сум тус бүрээр судласан судалгааны дүнгийн талаар, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн шинээр мөрдөгдөх "Эрүүгийн хуулийн онцлог зүйл заалтууд”, "Зөрчлийн тухай хуулийн онцлог зүйл заалт”, "Замын хөдөлгөөнд оролцогчдод анхаарвал зохих 18 заалт”-ын талаар сургалт, мэдээ, мэдээлэл өгч, яриа таниулга хийсэн бөгөөд иргэд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хэрхэн гаргах талаар хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа. Тухайн сургалтанд хамрагдсан 118 иргэдэд байгууллагын танилцуулга, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар санамж, зөвлөмж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, зөрчлийн тухай хуулиар нийт 850 гаруй гарын авлага, тараах материал бэлтгэн өгч хууль сурталчилсан байна.