“ИХ ГАЗРЫН ЧУЛУУ” БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫХАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ИХ ГАЗРЫН ЧУЛУУ” БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫХАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь "Их газрын чулуу” байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу, Дундговь аймгийн Прокурорын газраас тус байгууллагын Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад шинээр батлагдан мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг танилцуулж, хэрхэн хэрэгжүүлж ажиллах  талаар сургалт зохион байгуулжээ. Тус сургалтыг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх зохион явуулсан бөгөөд энэхүү сургалтанд Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 8  албан тушаалтан  хамрагдсан байна.