БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянгол дүүргийн прокурорын газраас хяналтын харьяа Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагуудын Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн, сургалтыг өчигдөр зохион байгууллаа.  Зөвлөгөөний үеэр хяналтын харьяа Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагуудын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойшхи хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил байдалтай танилцаж, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцсоны гадна Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудад хуулийн хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангахад анхаарч ажиллах талаар зөвлөлдсөн байна. Зөвлөгөөний төгсгөлд "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн онцлох заалтуудаар 1 цагийн сургалтыг явуулжээ.