ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДАА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДАА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Хэнтий аймгийн прокурорын газраас өчигдөр аймгийнхаа цагдаагийн газрын алба хаагчдад шинээр батлагдан хэрэгжиж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 08 сарын 22-ны өдрийн А/96 тоот тушаалаар баталсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын талаар 3 цагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх М.Батхишиг, хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Цэен-Ойдов нар зохион байгуулсан байна. Сургалтад цагдаагийн газрын 40 албан хаагч хамрагдаж, зөрчил шалган шийдвэрлэх, гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл, бэрхшээл болон цаашид анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл өгч ажиллажээ.