НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛАН ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛАН ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1, 2 дугаар хэлтсээс  Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар тушаалаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уг зааврыг зааврын хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор харьяа прокурор, ажилтнуудыг хамруулан, дотооддоо сургалт зохион явуулж байна. Сургалтаар прокурорууд хариуцсан сэдвүүдийн хүрээнд шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд болон Улсын Ерөнхий прокуророос баталсан тушаал, заавар, чиглэл өгсөн албан бичгүүдээр сургалтын слайд бэлтгэн, тэдгээрийг хэрхэн нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцах хэлбэрээр явуулж, сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байна.