УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 Увс аймгийн прокурорын газраас өчигдөр Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаарх хамтарсан зөвлөгөөнийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтан, эрх бүхий улсын байцаагч нартай хамтран зохион байгуулжээ.  Хамтарсан зөвлөгөөнөөрЗөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар яригдсан бөгөөд зөвлөгөөний үеэр байгууллагуудын удирдах албан тушаалтан, эрх бүхий улсын байцаагч нарт сургалт орж, мэдлэг мэдээлэл өгч ажилласан байна.