ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗААВАРЧИЛГА ӨГЧЭЭ

A- A A+
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗААВАРЧИЛГА ӨГЧЭЭ
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай  хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон дээрхи хуульд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, хүндрэлийн талаар 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтыналбаны нийт 58 эрх бүхий албан тушаалтанд сургалт  зохион байгуулжээ. Сургалтын явцад аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Золзаяа зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэр болон журмуудаар сургалтын материал бэлтэн 2 цагийн хичээл орж, аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын  албан тушаалтнуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зааварчилга өгсөн байна.