СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

A- A A+
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хяналт тавих зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудад Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, хуульд заасан хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны эрх үүрэг, албан тушаалтнаас гарах эрх зүйн хэлбэр, мөн бүртгэл судалгаа хөтлөх явцад гарч болзошгүй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх, санал, тайлбар, хүсэлтүүдийг хуулийн болон албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй үйлдэж хэвших талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч мэдээлэл хийж, ахлах прокурор Б.Соёлсайхан, хяналтын прокурор Б.Цэцэгмаа нар Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, зөрчлийн хяналтын явцад болон бүртгэл хөтлөхөд илэрч буй зөрчлийн талаар болон зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд хэлтэс албадын удирдах ажилтнууд, прокурорын байгууллагын хамтын ажиллагаа сэдвүүдээр 2 цагийн сургалт оржээ. Дээрх сургалтанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штаб, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 26 удирдах албан тушаалтан оролцож санал, хүсэлт гаргасан ба цаашид зөрчлийн хэргийн бүртгэлийг хэрхэн хөтлөх, холбогдох судалгааг ямар хэлбэрээр хийх талаар эрх бүхий албан тушаалтнуудад дахин сургалт зохион байгууллахаар шийдвэрлэсэн байна.