БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ
Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч, ахлах прокурорууд дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийн дарга нартай өчигдөр хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулжээ. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар баталсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх болсонтой холбоотой мөрдөгч нарт өдөр тутмын үйл ажиллагаанд дагаж мөрдөх асуудлын талаар анхааруулж, заавраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдох зүйл заалтуудыг  хэсэгчлэн авч хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц байдал, давхар хяналтанд шалгагдаж буй хэргүүдийн шуурхай шийдвэрлэх үүрэг өгч биелэлтийг эргэж тооцохоор болжээ.