БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийт прокурор, ажилтнуудынхаа дунд албан хэрэг хөтлөх ажиллагаанд Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар баталсан "Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг мөрдөж ажиллах талаар Архивын Ерөнхий газрын мэргэжил арга зүйн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Ш.Дариймааг урьж сургалт зохион байгуулжээ. Сургалтаар албан бичиг түүний үндсэн ойлголт, төрөлүүд, баримт бичгийн стандарт, баримт бичгийн найруулга зүйн ойлголт, баримт бичигтэй ажиллах, ажлын зохион байгуулалт зэрэг сэдвүүдийн хүрээнд тодорхой ойлголт өгч баримт бичиг зохион бүрдүүлэх нь төрийн, төрийн бус бүх байгууллагын үндсэн үүрэг бөгөөд удирдлагын  үйл ажиллагааг баримтжуулж буй нэг хэлбэр болохыг нийт ажилтнуудад анхааруулсан байна. Байгууллагаас боловсруулан гаргасан баримт  бичиг нь байгууллагын талаархи анхны сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд нэг ёсондоо тухайн байгууллагын нэрийн хуудас болохыг прокурор, ажилчид анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь зүйтэйг зөвлөжээ.