МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫХАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫХАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 Ховд аймгийн Мөнххайрхан суманд үйл ажиллагаа явуулдаг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа "Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ховд аймгийн Прокурорын газраас тус байгууллагын Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад шинээр батлагдан мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр хуулийг нэг мөр  хэрэгжүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна. Тус сургалтыг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жавхлантөгс зохион явуулсан бөгөөд энэхүү сургалтад Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13 албан тушаалтан хамрагджээ.