Сүхбаатар дүүргийн прокурорын газраас татварын хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, хуулийн ойлголт, мөн бүртгэл судалгаа хөтлөх явцад гарч болзошгүй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх, санал, тайлбар, хүсэлтүүдийг хуулийн болон албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй үйлдэж хэвших талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Соёлсайхан, хяналтын прокурор Б.Цэцэгмаа нар Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр гарсан тушаал, журмуудыг танилцуулан, хуулийн хэрэгжилт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрүүдийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар 2 цагийн сургалт орж санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба