ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

A- A A+
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд Сүмбэр сумын 1 дүгээр багаас зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцжээ. Тус өдөрлөгийн үеэр прокурор, ажилтнууд иргэдэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа "Эрүүгийн хууль”, "Зөрчлийн тухай хууль” болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 8 нэр төрлийн 200 орчим гарын авлага, брошур тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан байна.