ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ, ШИВЭЭГОВЬ СУМДАД ШИНЭ ХУУЛИУД СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ, ШИВЭЭГОВЬ СУМДАД  ШИНЭ ХУУЛИУД СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас  Баянтал, Шивээговь сумдын иргэд, хуулийн этгээдүүдийн төлөөллүүдэд тус аймгийн эрүүгийн нөхцөл байдлыг  танилцуулахын зэрэгцээ, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа "Эрүүгийн хууль”, "Зөрчлийн хууль”, "Прокурорын тухай хууль”-иудыг сурталчлах ажлыг зохион байгуулжээ. Мөн энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 нэр төрлийн 350 гаруй гарын авлага танилцуулга материалыг иргэдэд тараасан байна. Прокурорууд Шивээговь сумын засаг даргын тамгын газрын байрны хурлын танхимд тус сумын иргэд, эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөлүүд болон нийт 30 гаруй хүнд хичээл заасан байна. Харин маргааш өдөр нь Баянтал сумын засаг даргын тамгын газрын байрны хурлын танхимд иргэд, тус сумын цэцэрлэг, сургууль, соёлын төвийн алба хаагч нийт 36 хүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, танилцуулах материал тараан, иргэдээс тавьсан асуултанд хариулж, шинэ хуулиудаар зохицуулагдах асуудлуудын талаар харилцан ярилцжээ.