ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

A- A A+
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж буй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгажээ. Шалгалтыг явуулахдаа Улсын их хурлаас батлагдсан "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх хэрэг бүртгэлтийн ажиллагааг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.