СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааварын хүрээнд энэ сарын 04-ний өдрөөс батлагдсан хуваарийн дагуу дотооддоо сургалт явуулж эхлээд байна. Дөрөв дахь өдрөө үргэлжилж байгаа сургалтаар прокурорууд хариуцсан сэдвүүдийн хүрээнд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон аргачилсан зааврын хүрээнд сургалтын материал бэлтгэн, хууль хэрэглээний явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, саналын зөрүүтэй ойлголт, тэдгээрийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэх, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцах зэрэг хэлбэрээрсургалт явагдаж, өнөөдөр өндөрлөх ажээ.