БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН 482 АЖИЛТНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН 482 АЖИЛТНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн томоохон аж ахуйн нэгж болох "Багануур ХК”-ийн ажилчин, албан хаагчдад зориулан "Зөрчлийн тухай хууль”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-аар тус тус сургалт зохион байгуулжээ. Багануур хувьцаат компани нь нийт 1121 ажилчин, албан хаагчтай бөгөөд  тус сургалтад 482 ажилтан оролцсон байна. Сургалтын үеэр тус компанийн ажилчин, албан хаагчдаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдлыг судлан танилцуулж, ажилчдаас холбогдож буй зөрчлийн дийлэнх хувийг эзэлж буй зөрчлүүдийг дахин гаргахгүй байх талаар анхааруулан зөвлөгөө өгч ажиллажээ. Багануур хувьцаат компанийн зүгээс дээрх сургалтад өндөр ач холбогдол өгч зохион байгуулах ажлыг сайтар гүйцэтгэсэн байна.