“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН АРГАЧИЛСАН ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН АРГАЧИЛСАН ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус Аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нарт өчигдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/96 тушаалын хавсралтаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар” зэргээр сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Сайнхүү зохион байгуулсан бөгөөд сургалтанд прокурорын газрын хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын тасгийн дарга, мөрдөгч нар хамрагдсан байна. Сургалтын хүрээнд ойлгомжгүй байсан асуудлыг нэг мөр болгох, шинээр батлагдсан хууль, аргачилсан заавар хэрэгжиж байгаатай холбоотойгоор эхнээс зөв практик тогтоох, цаашид шүүгч, өмгөөлөгч нартай хамтарсан зөвлөгөөн байгуулах талаар санал солилцжээ.