БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН ГАЗРЫН МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН ГАЗРЫН МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нарт сургалт зохион байгуулжээ. Сургалтыг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын А/96 дугаар тушаалаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”, Улсын Ерөнхий прокурорын А/80 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйл хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ын хүрээнд сургалт орсон байна.  Прокурорууд сургалтанд оролцсон мөрдөгч нартай хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцан тодорхой чиглэл тогтоож, цаашид мөрдөн шалгах ажиллагааг хууль, журам, зааварт нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг өгчээ.