“ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЗААВАР” АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ

A- A A+
“ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЗААВАР” АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ
 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч нартай хамтарсан зөвлөгөөнийг  зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Пүрэвсүрэн, тоо бүртгэл хариуцсан ажилтан, ахлах дэслэгч Дагиймаа, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Оюунтуяа, шийдвэр гүйцэтгэгч , ахлах дэслэгч Мөнхзул нар оролцсон байна. Хамтарсан зөвлөгөөнөөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасан Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, ял эдлүүлэх чиглэлээр Прокуророос авах зөвшөөрөл, бүрдүүлэх материал, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/64 дугаартай тушаалаар батлагдсан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар” болон цаашид анхаарах асуудлын талаар зөвлөлдөн ярилцжээ. Энэ үеэр тус аймгийн хяналтын прокурор Н.Мөнхбат  1 цагийн сургалт орж албан хаагч нарт мэдлэг, мэдээлэл өгч ажилласан байна. Зөвлөгөөнөөс улирал бүр хамтарсан зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг тооцож дараагийн хамтарсан зөвлөгөөн дээр танилцуулж байх шийдвэрийг гаргажээ.