ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД  СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулжээ. Сургалтаар Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг дахь нийт 9 сумдын 1766573,81 га талбайг хариуцан ажилладаг 34 байгаль хамгаалагч, улсын байцаагч нарыг хамруулан, нийт 4 цагийн сургалт зохион байгуулсан байна. Дээрхи сургалтыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ганцэцэг, Н.Отгонцэцэг нар явуулж, улсын байцаагч нарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шинэчлэн батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд сургалт оржээ. Түүнээс гадна сургалтын үеэр Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр шинэчлэн батласан тушаал, журмуудыг танилцуулан, холбогдох хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцан, санал солилцсон байна.