ХИЛИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН 126 АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХИЛИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН 126 АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулга энэ сарын 01-04-ний өдрийг хүртэл хугацаанд Хил хамгаалах ерөнхий газар хилийн 0131 дүгээр ангийн хилийн найман заставын нийт 126 албан хаагчдад хичээл сургалт зохион байгуулжээ. Сургалтаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн  хил орчмын бүсэд нийтлэг гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаар харилцан ярилцаж хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгчээ.