СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сүхбаатар аймгийн прокурорын газраас аймгийнхаа Засаг даргын дэргэдэх Тамгын газар, Цэргийн штаб, Статистик, Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулын алба болон бусад агентлагуудын эрх бүхий албан тушаалтнуудад болон Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 албан хаагчидад сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Роза удирдан явуулж,   2017оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулиудыг нэг мөр  хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэхэд  анхаарах асуудлын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгчээ.  Мөн сургалтын үеэр гарын авлага тарааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас гаргах эрх зүйн хэлбэрүүдийг Улсын Ерөнхий прокурорын А/54  дугаартай тушаалаар баталсан загварын дагуу үйлдэж хэвших, цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар чиглэл өгч санал солилцсон байна.