ХОВД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХОВД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Ховд аймгийн прокурорын газар аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байгууллагын Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад шинээр батлагдан мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус  аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жавхлантөгс зохион явуулсан бөгөөд энэхүү сургалтад Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 44 албан тушаалтан хамрагдсан байна.  Сургалтын үеэр хуулийг нэг мөр хэрэгжүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгч ажиллажээ.