“СТРЕССТ ОРОХ ҮНДСЭН ШАЛТГААН, НӨХЦӨЛ, СТРЕСС ТАЙЛАХ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“СТРЕССТ ОРОХ ҮНДСЭН ШАЛТГААН, НӨХЦӨЛ,  СТРЕСС ТАЙЛАХ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Сүхбаатар аймгийн прокурорын газраас 2017 оны 3 дугаар улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу прокурор, ажилтнуудыг  "Стресст орох үндсэн шалтгаан, нөхцөл,  стресс тайлах арга” сэдэвт сургалтанд хамруулжээ. Тус сургалтыг зохион байгуулахдаа Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн  сэтгэл засалч, эмч Ц.Мөнхтунгалагыг урьж, харилцан ярилцах, стресс тайлах арга, дасгалыг хийлгэх зэрэг  хэлбэрээр явуулсан нь сонирхолтой болж, холбогдох гарын авлагаар хангаж, заавар, зөвлөгөөг сургалтад хамрагдсан прокурор, ажилтнуудад өгчээ.  Сургалтын төгсгөлд цаашид тус аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдээс  цуврал сургалтуудыг авах талаар харилцан тохиролцсон байна.