“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН АРГАЧИЛСАН ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН АРГАЧИЛСАН ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Төв аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтад прокурор, цагдаагийн байгууллагын 27 албан хаагч оролцсон байна. Тус сургалтыг Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурор болон 5 жилээс дээш прокуророор ажилласан хяналтын прокурорууд удирдан явуулжээ.