ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭН БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭН БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА
Өвөрхангай аймагт гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэн Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байранд баривчлагдсан этгээдүүдийг сургалтанд хамруулжээ. Дээрхи сургалтыг тус аймгийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Мядагбадам санаачлан,  Өвөрхангай аймгийн Хүүхэд-Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн сэтгэлзүйч Ч.Сэрчмаатай хамтран сургалт болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна. Үүниий үр дүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн аривчлагдсан этгээдүүд цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хүсэлттэй байгаагаа илэрхийлжээ.