ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээнүүдийг Зэвсэгт хүчний хэмжээнд төлөвлөн зохион байгуулж байгаа ажээ.  Уг арга хэмжээний хүрээнд  бие бүрэлдэхүүнээ шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн хуулиудын чиглэлээр сургалтанд хамруулах тухай хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шилжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэс, Сургалт, судалгааны төвтэй хамтран Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүний дунд  шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудын чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Сургалтанд оролцсон бие бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших, Сургалт судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга болон багш, судлаач хяналтын прокурор П.Эрдэнэбат, Г.Оюунболд нар сургалт орсон байна.