ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 315 БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ

A- A A+
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 315 БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ
Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорууд  Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор 315 багш, сурган хүмүүжүүлэгч болон 800 орчим сурагчдад сургалт зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн ерөнхий прокурорын баталсан төлөвлөгөөний дагуу Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 12 жилийн 4 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 8 цэцэрлэгийн багш ажилчид, сурган хүмүүжүүлэгч, ахлах ангийн сурагчдыг сургалтанд хамруулсан байна. Сургалтын үеэр прокурорууд сургалтанд оролцогчдын асуултанд хариулж, гарын авлага, материалыг тараан  ажиллажээ.