ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ПРОКУРОРУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ПРОКУРОРУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэл, дүүргийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорууд хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан,  Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай нар оролцжээ. Зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Нийслэл, дүүргийн зөрчил шалгах ажиллагааны явцтай байдалтай танилцаж,  зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлэн  цаашид анхаарах асуудлаар заавар, зөвлөмж өгч ажиллажээ.