“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Авто тээврийн газар, Эрүүл мэндийн газар, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр давтан сургалтыг  энэ сарын 8, 12-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва зохион байгуулсан ба сургалтанд Авто тээврийн газрын 2, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 18, Мэргэжлийн хяналтын газрын 30 нийт 50 зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамрагдсан байна. Эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэхэд гаргаж буй алдаа зөрчлийн талаар мэдээлж, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар тус аймгийн прокурорын газраас чиглэл өгч ажиллажээ.