ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ  СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА
Булган аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран Цагдан хорих байрны ээжлийн дарга, ахлах дэслэгч Г.Төгсжаргал, хянагч-ахлагч М.Хосбаяр нараар  "Галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, резинэн ба цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, гавыг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэх” талаар сургалт зохион байгуулжээ. Дээрх сургалтанд тус прокурорын газрын харуул хамгаалалтын ажилтнуудыг хамруулсан байна. Сургалтын явцад гадны халдлага, довтолгоонд өртсөн үед хэрхэн хамгаалах арга техник, довтлоход хориотой цэгүүдийг заасан байна.