ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Хөвсгөл аймгийн прокурорын газраас санаачлан аймгийнхаа Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгөөр энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай хуулиудыг сурталчилсан байна. Энэхүү арга хэмжээний үеэр прокурорууд байгууллагын үйл ажиллагаа, хууль, тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, дээрх хуулиудаар бэлтгэсэнгарын авлагыг иргэдэд тараах, иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр нэр бүхий 6 иргэнээс гаргасан гомдол, хүсэлт, гэмт хэргийн шинжтэй  гомдол мэдээлэл хүлээн авч хуулийн дагуу шалгуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласан байна.