ЗАМЫН ЦАГДААГИЙН ЭРХ БҮХИЙ 30 АЛБАН ХААГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗАМЫН ЦАГДААГИЙН ЭРХ БҮХИЙ  30 АЛБАН ХААГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Чингэлтэйдүүргийн прокурорын газраас харъяа дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий 30 албан хаагчдад өчигдөр сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар прокурорууд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил дутагдлын талаар мэдээлэл хийснээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлын талаар цагдаагийн албан хаагч нартай харилцан санал солилцжээ. Сургалтанд нийт 30 албан хаагч оролцсон байна.