“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХОР УРШИГ, ҮР ДАГАВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХОР УРШИГ, ҮР ДАГАВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ
Хөвсгөл аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Болд  "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Монгол Улсын хуулийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх” төслийн сургалтанд хамрагдсан байна. Тэрээр сургалтандхамрагдсаныхаа дараа буюу энэ сарын 18-ны өдөр аймгийнхаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран сургууль, цэцэрлэгийн эцэг, эхийн зөвлөлийн дарга нарт "Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хор уршиг, үр дагавар” сэдвээр сургалт зохион байгуулжээ.