ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД 300 ГАРУЙ ХҮНД ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД 300 ГАРУЙ ХҮНД ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ
Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран тус аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдад 2 өдрийн хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаар болон шинээр батлагдсан хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах ажлыг зохион  байгуулжээ.  Тус сумдад аймгийн прокурорын газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс аймаг орон нутгийн "2017 оны эхний хагас жилийн эрүүгийн нөхцөл байдал”-ын талаарх танилцуулга, мэдээлэл хийсэн байна.  Мөн шинээр мөрдөгдөж эхэлсэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, "Эрүүгийн тухай хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-иудыг сурталчлах таниулжээ. Түүнээс гадна "Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны” талаарх мэдээллийг төсөвт байгууллагын албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон сумын ард иргэдийг хамруулан нийт 300 гаруй хүнд сургалт, яриа таниулга хийж ажилласан байна. Сургалт, яриа таниулгын үеэр тухайн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажил, хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зааварчилгаа өгчээ.