БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН  ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Булган аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжих, харилцаа хандлагыг эерэг болгох, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр "Угийн бичиг хөтлөх” арга, аргачлал, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар "Удмын бичиг хөтлөх уламжлалаа сэргээж, угийн бичиг хөтлөх, удам судар, угсаа гарвалаа мэдэж яс, омогоо тогтоосоноор хүн амын доторх цус ойртолтоос хамгаалах, удамшлын өвчин эмгэг, согог, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрхөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад хүн амын генийн сангийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үнэтэй хувь нэмэр болохыг анхааруулж, угийн бичгээ хөтлөхийг уриалсан байна. Мөн Ш.Шийтэр багш цус ойртолтын хор уршиг, хамгаалах арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, жишээ баримттай сургамжит зүйлийг ярьж өгүүлэн, прокурор, ажилтнуудын сонирхсон асуудлаараа харилцан ярилцаж үр дүнтэй сургалт зохион байгуулжээ.