ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН 110 АЛБАН ТУШААЛТНЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ

A- A A+
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН 110 АЛБАН ТУШААЛТНЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ
Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ сарын 15, 18-ны өдрүүдэд эрх бүхий байгууллагын 110 албан тушаалтанд сургалт зохион байгуулжээ. Сургалтанд тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 30 албан тушаалтан, Татварын хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 80 албан тушаалтан хамрагдсан байна. Тус сургалтыг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг, С.Уянга нар удирдан явуулж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалтанд оролцогчдод мэдээлэл өгчээ.